Ангилал: Шинжлэх ухаан
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН
Олон мянган жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухаан бол өвөг Mонголчуудаас уламжлан хөгжиж ирсэн өвөр, ар Mонгол болон Oйрад Mонголчуудын түгээмэл хэрэглэдэг анагаах ухаан болно. Монголын уламжлалт анагаах ухааны үүсэл хөгжлийн түүхийг яривал нэг номонд багтаан эс чадах тул дараах байдлаар товчхон ойлголт өгье. МЭӨ-III, IV зууны үеэс эхлэн төв азийн цээжинд оршин байрласан. Xүннү гүрний үед ард иргэдийн дотор ардын эмчилгээний арга ухаан үүсэн дэлгэрч аливаа өвчнийг амьтан болон ургамлын гаралтай зүйлийг ашиглан анагаан эмчилж байжээ. (Ч. Баавгай, Б...